Үйл явдал1 мин унших

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцлээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2026.06.04/-ний өдрийн хуралдаанаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хуулийн төслийг танилцууллаа.

Эрүүгийн хуульд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах зохицуулалт хуульчлагдсанаас хойш жил ирэх тусам хуулийн этгээдэд холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэргийн тоо өсөж байгаа. Холбогдох процессын хэм хэмжээг нарийвчлан тодорхойлж өгөөгүйгээс практикт хэргийн нөхцөл байдлаас үл хамааран тухайн хэргийг хянан шийдвэрлэж байх бүхий л хугацаанд хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүрэн түдгэлзүүлэх, банкны дансан дахь мөнгө түгжигдэх тохиолдол гарч байна. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгоос давсан, эдийн засаг, нийгэмд хэт хохиролтой үр дагавар бий болгох эрсдэлтэй.

Хуулийн этгээдэд үйл ажиллагааг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа хийхэд нөхцөл, шалгуурыг хуульд тодорхой тусгаагүйгээс бодит амьдралд ажил эрхлэх, бизнес, эдийн засгийн хүндрэл үүсэх болсон. Иймд хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээг авахдаа үр дагаврын хуульд тодорхой тусгаж, хугацааны зохицуулалтыг оновчтой болгох шаардлагатай. Хоёр зүйлээс бүрдэх төслийн эхэнд хуульд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах, 2 дугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг тусгажээ.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016