Байр суурь1 мин унших
Д.Энхтүвшин: Эрт илрүүлгээр мансууруулах бодис илэрвэл нотлох баримтад ашиглахгүй заалтыг бусад хуулиудтай уялдуулахгүй бол хорих ял хүлээх нь
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.06.04/-ний өдрийн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дараа асуудлыг тодрууллаа.
57 дугаар зүйлд хэрэглэгчийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх заалт оруулж ирсэн нь ахиц дэвшил гэж харагдлаа. Тэгэхээр 57.4-д сайн дурын шинжилгээгээр бодис хэрэглэсэн нь тогтоогдсон хүний эрх зүйн байдлыг дордуулах, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой сөрөг үр дагавар үүсэхгүй байхаар, 57.5-д мөрдөн шалгах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хориглоно оо гэсэн агуулгатай заалтуудыг оруулж ирсэн байгаа.
Энэ нь бусад дагалдаж буй хуулиудтайгаа уялдаагүйгээс хэрэгжих магадлал бага байна. Тухайлбал Эрүүгийн хуулийн 20.7 дээр өөрөө илрүүлчхэж байна гэдэг нь олж авсан гэдэг зүйл ангид хамрагдахаар 1-ээс 5 жилийн хорих ялтай. Нөгөө талаас эрт илрүүлгийн явцад олж авсан энэ мэдээллийг нотлох баримтад ашиглахгүй байх агуулга Эрүүгийн байцаан шийтгэх хууль дээр байхгүй учир 57.4, 57.5 заалтууд хэрэгжихгүй үндэслэл болж байна. Үүнийг юу гэж харж байна?