#Коммент2 мин унших
Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхээр хуулиа чамбайруулж байна

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
2025 онд улсын хэмжээнд 263 мянган ААН бүртгэлтэй байгаагаас 117 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Харин үүнээс Худалдаа аж үйлдвэрийн танхимд гишүүнчлэлтэй 6768 ААН бий.
Бизнес эрхлэгчдийн төлөөлөх гол байгууллага бол МҮХАҮТ бөгөөд үйл ажиллагаа нь Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулиараа зохицуулагддаг.
Тус хууль нь 1995 онд батлагдаж тухайн үеийн эдийн засгийн шилжилтийн нөхцөлд нийцсэн зохицуулалттай байсан тул өнөөгийн бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын бодлого, төр‑хувийн хэвшлийн түншлэл, олон улсын худалдаа, өрсөлдөх чадварын шаардлагад бүрэн нийцүүлэх шаардлага үүссэн юм. Иймд шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын гишүүд санаачлан эдгээр өдрүүдэд УИХ-аар хэлэлцүүлж буй билээ.
Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг 26 жилийн дараа хийхэд танхимын эрх зүйн орчин сул, төрөөс эдийн засгийн бодлого боловсруулахад танхимын оролцох оролцоо тодорхойгүй, 21 аймгийн салбар танхимууд бие даан үйл ажиллагаа явуулах чадамжгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Иймд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, тогтолцоо, гишүүнчлэл, санхүүжилт, зорилт, чиг үүргийг өнөөгийн эдийн засаг, бизнесийн нөхцөл байдалд уялдуулан өөрчлөх шаардлагатай болсон юм.
Хуулийн төслийн зорилго нь худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдал, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, удирдлага зохион байгуулалтыг тодорхой болгож, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах харилцааг шинэчлэн зохицуулна.
Онцох өөрчлөлт:
Ингэснээр Танхимын нэгдсэн тогтолцоо бүрдэх юм.
Мөн
Хувийн хэвшлийн дуу хоолой бодлогын түвшинд институцийн баталгаатай болно
Бизнесийн орчны тогтвортой байдал, ил тод байдал сайжирна
Аймаг, салбарын танхимуудын уялдаа, хариуцлага нэмэгдэнэ
Хөрөнгө оруулалт болон эдийн засгийн орчинд эерэг нөлөө үзүүлэхийг хууль санаачлагчид тодотгов.