Байр суурь2 мин унших
С.Одонтуяа: СОР17 хурлын өмнө Уур амьсгалын өөрчлөлтийн хуулиа батлаад авбал чухал байна!
УИХ-ын чуулганы /2026.06.04/-ний өдрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Маш чухал хууль. Намайг сайд байхад бид үзэл баримтлалыг нь боловсруулаад ажиллаж байсан. Б.Батбаатар сайдын хувьд дээр нэлээд анхаарч ингээд ажилласан. СОР17 хурлын өмнө Уур амьсгалын өөрчлөлтийн хуулиа батлаад авбал чухал байна.
Нэгт, Парисын хэлэлцээрийн хүрээнд үндэсний тодорхойлсон хувь нэмэр, урт хугацааны хөгжлийн бодлого, үндэсний засан зохицох төлөвлөгөө гээд олон баримт баталсан. Тэгэхээр эдгээрийг нь хэрэгжүүлэх институц, тайлагналт, санхүүжилт, карбон зах зээлийн асуудал нь бүгд салангид зохицуулагдаж ирсэн. Энэ хуулийн төсөл эдгээрийг нэгтгэсэн суурь эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа гэж ойлгож болох уу?
Хоёрт, Парисын хэлэлцээрээр олон улс орнууд карбон зах зээлийн үндэсний тогтолцоогоо байгуулаад байгаа. Тэгэхээр манай улсын хувьд давхар тоололгүй бүртгэл, харгалзах тохируулга үндэсний бүртгэлийн асуудлыг энэ хууль хэр хэмжээнд шийдэж байгаа вэ?
Гуравт, санхүүжилтийн бүлэг гээд байна. Санхүүжилтийн бүлэг нь Монгол Улсын хөрөнгө татах гол улс орнуудын институц, тайлагналт, таксономын тогтолцоотой байх шаардлагыг нь биелүүлж чадаж байгаа юу?
Дөрөвт, манай улс хүлэмжийн хийн ялгараар дэлхийд бага хувь эзэлдэг боловч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өндөр өртөмтгий орны нэг. Энэ утгаараа хуулийн төсөл дасан зохицох асуудлыг сааруулалтын асуудалтай нь тэнцвэртэй авч үзсэн гэж ойлгож болох уу?
Тав, сүүлийн 10 гаруй жил уур амьсгалын асуудлыг салбарын бодлого хөтөлбөрөөр хэрэгжүүлж ирсэн. Гэтэл дэлхийн чиг хандлага нь болохоор тусгайлсан клаймэт ченж акт буюу Уур амьсгалын суурь хуультай болох чиглэл рүү ингээд яваад байгаа. Тэгэхээр манай улсын хувьд шинэ шатад гаргана аа гэж та бүгд үзэж байна уу?
Зургаа, малчны малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой. Энэ хууль батлагдахаар хоорондоо булаацалдах юм гарч ирэх үү? Хуульд бэлчээрийг сайжруулах харилцааг нэлээд эвтэйхэн зохицуулсан хууль байгаа6
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


