Байр суурь1 мин унших
Д.Энхтүвшин: Шүүхэд гомдол гаргах хугацааг 30 хоног гэж хязгаарлах шаардлага байгаа юу?
УИХ-ын чуулганы /2026.06.04/-ний өдрийн хуралдаанаар Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Үзэл баримтлалыг дэмжиж байгаа. Нэгт, омбутсманы шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол санхүүгийн хэрэглэгч 30 хоногийн дотор иргэний хэрэгт гомдол гаргахаар, хэрвээ гомдол гаргаагүй бол энэ шийдвэр нь эцсийн бөгөөд дахиж шүүхэд гомдол гаргах эрхгүй байхаар 21.7, 21.8 дээр заачихсан байгаа. Танилцуулга дээр энэ хуулийн үндэслэлүүдийнх нь нэг санхүүгийн хэрэглэгч нарын 3/1 нь санхүүгийн мэдээлэлтэй танилцаагүй, тал нь бүтээгдэхүүний талаар ойлголтгүй байдаг гэх мэт асуудлууд байгаа. жишээлбэл, 30 хоногийн дотор санхүүгийн ойлголт мэдээлэлгүй хүн гомдол гаргахгүй байна гээд өнгөрөөчхөж магадгүй. Тэгээд дараа асуудлаа буцааж ярья гэхээр 21.7, 21.8 гэсэн заалтууд хязгаарлаад байгаа юм шиг. Үндсэн хуулийн 16.14 эрх ч гэсэн шүүхэд хандах эрх нь гомдол гаргах эрх нь нээлттэй байгааг 30 хоног гэж хязгаарлах зайлшгүй шаардлага байгаа уу?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан






