Үйл явдал1 мин унших
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа хуулийн төслийг танилцууллаа.
Уг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад “иргэдэд сурталчлах” гэсний дараа “цэргийн алба хаагчдад сургалт зохион байгуулах” гэж нэмэх төслийг боловсруулсанаа хууль санаачлагч танилцуулсан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн хэрэгжилтийн хүрээнд НҮБ-ын байгууллага, хараат бус шинжээч, ажлын хэсгүүдээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, түүнийг хараат бус, үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах ач холбогдолтой гэж үзжээ.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа







