Байр суурь2 мин унших
О.Алтангэрэл: Хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж болох байсан ажлуудаа хийж чадаагүйнхээ төлөө ХЭҮК уучлал гуйх хэрэгтэй!
УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Алтангэрэл байр сууриа илэрхийллээ.
Монгол хүний эрх зөрчигдөх, Монгол улсад хүний эрх зөрчигдөх явдал үндсэндээ хавтгайрлаа. Хүний эрхийг хамгаалах гол манаач нь , хүний эрх хамгаалах тогтолцооны гол үндэс нь болсон ХЭҮК-ын ажил ер нь тааруухан байна. Нийгэмд гарч байгаа энэ зөрчил болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдийг иргэний нийгмийн байгууллагууд сэтгүүлчид гаргаж ирж тавьж байна. Үндсэндээ өнгөрсөн жилүүдэд ХЭҮК-ын хийх ёстой байсан чиг үүргээ хэрэгжүүлээгүй үйл ажиллагаандаа сэтгэл гаргаж хангаагүйн эс үйлдлийнх нь илрэл өнөөдөр илэрч байна.
Асуудал болохоор биеэ өмгөөлөх хаацайлах маягтай. Болж өнгөрсөн явдалтай холбоотойгоор тухайлах юм бол хүний эрхийг хамгаалах ёстой ХЭҮК-ын өөрийнх нь бичгийн дагуу хэвлэл мэдээллийн редакцыг торгочхоод байхад гарч ирж байгаа тайлбаруудыг нь харахад нэг ч хүн уучлал гуйхгүй байна. Өнгөрсөн жилүүдэд энэ нийгэмд болсон хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж болох байсан ажлуудаа хэрэгжүүлээгүйн төлөө олон зүйлүүдийн хажуугаар нүд аньж өнгөрснийхөө төлөө ХЭҮК уучлал гуйх хэрэгтэй.
Уучлаарай бидний буруу боллоо гээд ХЭҮК-ын гишүүн н.Нарантуяа мэдэгдэл хийж байна лээ. Хэдэн хүний өргөдлийг шийдвэрлэж, хэдэн хүний өргөдлөөр ахиц гарсан юм. Яаж ажиллаж байна. Бид нар төрөөс байгуулчихсан хуультай, УИХ-д иргэдээ авч явдаг үйл ажиллагааных нь баталгааг хангачихсан хүний эрхийг хангах байгууллагатай гэж бодоод байгаад байдаг. Харамсалтай нь энэ байгууллага чиг зорилгынхоо хүрээнд хүртэл ажиллаж чадахгүй байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Одонтуяа хариуллаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа








