Үйл явдал1 мин унших
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг дэмжигч ААН, банкуудад төрөөс хөнгөлөлт олгодог тогтолцооны шинэчлэл шаардлагатай
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлсэн юм.
Энэ үеэр Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийн талаарх байр сууриа гишүүд илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун 92000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн насны иргэн байдаг ч ердөө 13 хувь нь хөдөлмөр эрхэлдэг талаарх баримт дурдаад, Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд гэрээрээ гар урлал эрхэлдэг, бичил бизнес эрхлэгчдийг дэмжсэн зохицуулалт байх шаардлагатай гэдгийг хэллээ. Нөөцдөө тулгуурлан баялаг бүтээж буй хүн бүрийг бизнес эрхлэгч хэмээн үзэж, төслийн нэр томьёо, агуулга, индекc, судалгаандаа хөгжлийн бэрхшээлтэй ч нөөцдөө тулгуурлан баялаг бүтээж буй иргэд, бичил бизнес эрхлэгч бүлгийг багтаахыг хүсэв. Хөдөлмөр эрхлэлтийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бизнесийн олгож буйг өөрчилж, санхүүжилтийн тогтолцоог Төрийн сангаас мэргэжлийн салбар буюу арилжааны банк руу шилжүүлэх шаардлагатай гээд холбогдох тайлбарыг хэлсэн. Түүнчлэн банк эсвэл аливаа аж ахуйн нэгж энэ төрлийн бизнесийг дэмжсэнийхээ төлөө хөнгөлөлт авдаг тогтолцоог бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхэлж буй бизнесийг төрөөс бодлогоор дэмжих шаардлагыг тайлбарлаж, байр сууриа илэрхийлсэн юм.