Үйл явдал1 мин унших
Ахмад настнуудын төлөөллийг хүлээн авч уулзан яамнаас хийж хэрэгжүүлж буй ажлаа тайлагнав

Одоохон...
Үйл явдал1 мин унших

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон албаны хүмүүсийн хамт ахмад настнуудын төлөөллийг хүлээн авч уулзан яамнаас хийж хэрэгжүүлж буй ажлаа тайлагнаж, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсож, сонирхсон асуултад хариулт өглөө. /2026.06.09/

Хүн бүрийг байгаль хамгаалагч байлгах хандлагыг төлөвшүүлэх, иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгалийн нөөц, баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, орчны бохирдол, доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, нэгдмэл удирдлага бүхий ногоон хөгжлийн загварыг бий болгох нь салбар яамны үндсэн зорилго юм.

Уулзалтад оролцсон ахмадуудын зүгээс газрын гүн дэх баялаг бус харин газрын хөрсөн дээрх баялагийг нөхөж сэргээж, зүй зохистой ашиглах, уул уурхайн хариуцлагагүй компаниудтай хатуу хариуцлага тооцох, цаашид хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх замаар хүний эрхийг хамгаалах зэрэг асуудлыг хөндөж байлаа.
