Үйл явдал1 мин унших
Хөдөөгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зохион байгуулагдсан "Хөдөөгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" VI дугаар чуулга уулзалтад оролцож, илтгэл тавилаа. Илтгэлээрээ орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхийн ач холбогдол, өрхийн болон нийгэм, эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийн талаар санал бодлоо хуваалцав. Мөн хөдөө орон нутагт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх боломж, тулгамдаж буй асуудлуудын талаар оролцогчидтой нээлттэй ярилцлаа.
Энэхүү чуулга уулзалт нь эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх, туршлага солилцох, орон нутгийн хөгжлийн асуудлыг хамтдаа хэлэлцэх чухал талбар болж, олон талын оролцоог хангасан үр өгөөжтэй арга хэмжээ боллоо. Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал нь тогтвортой хөгжлийн үндэс билээ.



Сэтгүүлч Ц.Соёлмаа


