Үйл явдал1 мин унших
Н.Алтаншагай: Туулын хурдны замаар Ази, Европыг холбосон логистикийн төвүүдийн авто машинууд дамжин өнгөрөх нь ЭЗ-ийн өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаМонгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.06.16/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж өндөрлөлөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай үг хэлсэн юм.
Туулын хурдны зам явах ёстой. Монгол Улс өөрөө Ази, Европыг холбосон олон улсын замын трасс дээр байрлаж байгаа. Энэ замаар Ази, Европыг холбосон логистикийн төвүүдийн авто машинууд дамжин өнгөрч, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, олон төвт хот руу шилжих, дэд бүтцүүд нэмэгдэх гээд олон боломжууд нээгдэнэ гэж харж байна.
Нийгэм эдийн засгийн хамгийн том төвлөрөл үүссэн байгаа Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 55 хувь нь амьдарч байна. Хүссэн хүсээгүй энэ том төслүүд явах ёстой.