Үйл явдал1 мин унших
Боловсролыг дэмжих Лобби бүлгийн гишүүд орон нутагт ажиллалаа

УИХ дахь Боловсролыг дэмжих Лобби бүлгийн гишүүд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллалаа.
Аймаг орон нутгийн сайн туршлагатай танилцах, түгээн дэлгэрүүлэхэд анхаарах зорилготой байв. Эхний сургууль Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 4-р сургууль байлаа.
Тус сургууль менежментээ сайжруулснаар багшийн ажлын ачааллыг бууруулж, багт нэгдэж ажиллах дадлыг хэвшүүлж, багш сурагчийн харилцааг ойртуулж, Алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж, хичээл сургалтын бүхий л үйл ажиллагааг алсын хараандаа нийцүүлж ажилладаг болсноор сумандаа төдийгүй аймагтаа тэргүүлэх сургуулийн нэг болж чаджээ. Бусад сургуульдаа үлгэрлэн манлайлж буй туршлагаа гишүүдэд танилцуулав.
