Байр суурь1 мин унших

А.Ариунзаяа: Татварын хуулиудын талаар олон нийт болон УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгмөөр байна!

УИХ-ын чуулганы /2026.06.18/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Татварын Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцүүллээ.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

Татварын багц хууль эцсийн хэлэлцүүлгийн шатанд явж байна. Эцсийн хэлэлцүүлэг гэдэг ямар ч зарчмын зөрөөтэй санал гаргах боломжгүй. Дараагийн удаа 64 гишүүнээрээ батлах нь. Ингээд батлах явцаасаа өмнө олон нийт болон УИХ-ын гишүүдэд эцсийн байдлаар багц хуулиуд үр дүн нь юу байгаа вэ гэдгийг товч, тодорхой хариулж өгөхийг ажлын хэсгийн ахлагчаас хүсэж байна. Нэгт, багц хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? НӨАТ төлөгч 400 биш 50 сая болж үлдсэн хэвээрээ байгаа юм байна. Хувь хүний татвар дээр орон сууц борлуулалтын 2%-ийн татварыг цуцалж байгаа гэсэн мэдээллийг өгөөд байх шиг байна. Анхны орон сууц бөгөөд 5-аас доошгүй жил амьдарсан орон сууцын энэ татварыг чөлөөлж байгаа гэдгийг яг тодорхой хэлж өгмөөр байна. Гуравт, шаталсан татвартай холбоотой хэдээс хэдэн төгрөгийн хооронд хэдэн хувийн татвар тавигдаж байгаа вэ? Үүнийгээ шаталсан байдлаар нь тайлбарлаж эцсийн энэ мэдээллийг өгөхийг хүсэж байна.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009