Байр суурь2 мин унших

О.Батнайрамдал: Татварын маргаангүй нэг ч татвар ОТ дээр байхгүй!

УИХ-ын чуулганы /2026.06.18/-ны өдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.

Татварын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Гэхдээ болж байгаа нэг үйл процесстой холбоотой нэг үг хэлэх хэрэгтэй. ОТ-той холбоотой бухимдсан иргэдийн үзэл бодлоо илэрхийлж талбай дээр жагсаж байна. Цагаан хад дээр очиж зам хаасан эсэргүүцлээ илэрхийлсэн үйлдлүүд сүүлийн 7 хоног гарлаа. Энэ асуудлаа шийдэхгүй байгаад бухимдсан иргэдийн цөхөрсөн үйлдэл. Бухимдаж байгаа иргэдээ буруутгахын оронд асуудлаа шийдэх хэрэгтэй. УИХ-аас шийдлийг нь гаргаад 120 дугаар тогтоол баталж өгсөн. Иргэдийн эсэргүүцэлийн улмаас 5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээлээ гээд бүгдээрээ гарч ирээд ярьж байна. Тэр хүмүүс 115 тэрбум төгрөгийн зээлийн хүүг бас давхар ярих хэрэгтэй.120 дугаар тогтоол батлагдсанаас хойш 7 сар өнгөрсөн байна. Зээлийн хүүд нь 3 их наяд төгрөг ОТ Рио Тинто төлөхөөр болоод байгаа юм. Үүнийг ярихгүй юм уу.

Ард түмэн шийдэл л нэхэж байгаа. Бухимдахгүй яах юм тэр хүмүүсийн өмч. Иргэд уул уурхайг эсэргүүцээд байгаа юм биш. Хөгжил авчирдаггүй, өрөнд оруулдаг, хариуцлагагүй ашиг нь ирдэггүй, ил тод биш, тайлагналаа хийдэггүй, харилцан ашиггүй энэ тогтолцоог л эсэргүүцээд байгаа юм.  Тэгээд эцэстээ явсаар байгаад бухимдсан иргэдийн буруу болж таарахгүй. Татвартай холбоё. 2013-2020 оны хооронд ОТ дээр 365 сая долларын акц тавьсан . Бүгд маргаантай 2013- 2020 оны хооронд бүх татварууд бүгдээрээ маргаантай арбитрын шийдвэр хүлээгээд л байж байгаа.

2021-2022 онд Монгол Улсын татварын албанаас дахиад 465 сая долларын татварын акц ОТ дээр тавьсан. Татварын маргаангүй нэг ч татвар ОТ дээр байхгүй Б.Энхбаяр сайд 120 дугаар тогтоолоо унших хэрэгтэй. Улирал тутам Эдийн засгийн байнгын хороонд ирж тайлагнаад тавина  гээд 120 дугаар тогтоол дээр цагаан дээр хараар биччихсэн байгаа. Энэ хаврын чуулгандаа багтаж, Б.Энхбаяр сайд, ажлын ахлагчийн хувьд Эдийн засгийн байнгын хороон дээр ирж тайлангаа тавих хэрэгтэй. Үүнийг ард түмэн хүлээж байгаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүн ам, Нийгмийн хамгаалал, ХөдөлмөрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009