Байр суурь1 мин унших

Б.Мөнхсоёл: ААН-д ногдож буй 50 сая төгрөгийн босыг 400 сая болгох санал ТБХ дээр унасан, үүнийг гишүүд босгож санал өгөх хэрэгтэй!

УИХ-ын чуулганы /2026.05.18/ны өдрийн хуралдаанаар Аж ахуй нэгжийн орлогын татварын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл гишүүд асуулт асуулаа.

Өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт орсноор ажлын байрыг нэмэгдүүлэх, ажил олгогч, даатгуулагчид харилцан өгөөжтэй байх нийгмийн даатгалын сангийн үр ашгийг нэмэгдүүлэх засаглалыг сайжруулах чиглэлээр  ямар шинэчлэлийн чанартай бодлого оруулж ирж байгаа вэ? Олон жил өндөр бүтээмжтэй өндөр цалинтай ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэвэр цалингийн түвшин багатай иргэдтэй адилхан болж тэгшилсэн жишээ их байгаа.

Ийм гомдол саналууд  нэлээн ирдэг. Төсвийн байнгын хороогоор ААН-д ноогдож байгаа босгыг  50 сая төгрөгийг 400 сая төгрөг болгох санал уг нь дэмжигдсэн. Харин Төсвийн байнгын хорооны хурал дээр энэ саналыг унагачихлаа. Үүн дээр зарим гишүүд сэтгэл дундуур байгаа учраас хэвлэл мэдээллийнхэнд энэ саналаа хуваалцаж мэдээлэл өгсөн. 17 цагт санал хураалт болох юм байна. Гишүүд маань учрыг тунгаагаад  жижиг, дунд, бичил ААН-үүдээ дэмжиж санал өгөх байх.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүн ам, Нийгмийн хамгаалал, ХөдөлмөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009