Байр суурь1 мин унших
О.Саранчулуун: 2025 оны төсөв үнэлэгдэж чадсан уу!
УИХ-ын чуулганы /2026.01.19/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Тогтвортой байдлын зөвлөлөөс нэг ийм дүгнэлт өгсөн байна. Үр дүнд чиглэсэн тогтолцоонд шилжих шаардлагатай. ЗГ-аас дараа жилийн төсвийн төлөвлөлт төслийг боловсруулан өргөн мэдүүлэхдээ тухайн жилд хэрэгжүүлэх төсвийн бодлого, зорилт, зорилгыг нарийвчлан тодорхойлж үнэлэх үнэлгээ шалгуур үзүүлэлтийг гардаггүйгээс шалтгаалан тухайн жилд авч хэрэгжүүлсэн төсвийн бодлогыг үнэлэх боломж хязгаарлагдмал байна гэнэ. Тэгэхээр энэ төсөв ер нь үнэлэгдээгүй юм биш үү?
Энэ дүгнэлтийг харахаар тэгэж харагдаж байна. ЭМЯ, эрүүл мэндийн дэмжих сангаас асууя. 2025 онд эрүүл мэндийн дэмжих сангаас хамгийн олон тоогоор санхүүжилт авсан оношийн хамааралтай бүлгийг нэрлэе. Оношийн хамааралтай бүлгийн өвчнүүд дотор аль нь нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шугамаар сэргийлэгдэх боломжтой өвчнүүд гэдгийн жагсаалтаас гаргаад хэлж өгнө үү. ХБИ-ийн төрөлхийн болон алдагдсан чадамжийг боломжит дээд хэмжээнд сэргээж, 16% байсан чинь 14% болж бууруулсан гэж байна. Үүнийг яаж багасгасан бэ!
Сэтгүүлч Ц.Соёлмаа




