Байр суурь1 мин унших

С.Эрдэнэболд: Хууль дээр байгаа латин болон англи галигийг хэрхэн яаж ойлгох вэ!

УИХ-ын чуулганы /2026.06.25/-ны өдрийн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

Тогтоолын нэмэлт дээр латинаар галиглаад газар усны нэрийг бичсэн байгаа. Гэхдээ дотроо англи, холимог байгаад байна. Жишээлбэл Цагаан нуурыг галиглахдаа Ти эс гээд англи галиг байна. Латин галиг, англи хэлний галиг 2-ыг хэрхэн яаж ойлгох юм бэ. Мэдээж латин галиг нь бол шинжлэх ухааны этимологи буюу үг зүйн гарваль зүй талдаа зөв байх. Гэхдээ энгийн хэрэглээ дээр бүгдээрээ англиар гарч ирдэг. Тогтоол дээрээ латинаар галиглахаас гадна ард нь англи галиг нь давхар оруулбал болох байсан уу? Дан латин галигаар нь оруулж байгаа гэж бодсон чинь үсэгчлэлийн хувьд Англитай холимог ороод ирж байна. Үүн дээр яаж журамлах юм бэ?

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009