Байр суурь2 мин унших
Р.Сэддорж: Энэ хуульд гүний усыг хамгаалах, гадаргын усыг ашиглах тал дээр онцгой заалтууд байх ёстой!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж:
Гишүүддээ өдрийн мэнд хүргэе. Энэ хуулийг дэмжиж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа нь Говийн бүс нутаг. Монгол Улсыг өнөө цаг үед тэжээж байгаа алт, зэс, нүүрсний уурхайнууд Говийн бүс нутагт их байна. Говийн ард түмэн эдгээрийг хөөж туугаагүй дэмжсээр байгаа…
Уул уурхайн сөрөг нөлөөлөл бол маш ихтэй байгаа. Тухайлбал, хамгийн их тоостой, уул уурхайгаас үүдэн бэлчээр нь хашигдсан, шахагдсан байдалтай байна. Гүний усыг нүүрс, зэс угаах, баяжуулах үйлдвэртээ хэрэглэж байгаа уурхайнуудад гадаргын усыг ашиглахад түлхэц болох ямар заалт энэ хуульд оруулж болох вэ?
Уур амьсгалын өөрчлөлтөд өртүүлж байгаа гол зүйл нь гүний усыг нь сороод ашиглаад байгаад байгаа. Цөлжилтийн судалгаагаар цөлжилт эрчимжиж байна. 200 метр өрөмдөөд ус гарахгүй болсон. Хуучин гар худгууд ойр орчмынхоо бүхий л айлуудыг усаар хангадаг байсан. Эдгээр худгууд өнөөдөр бүгд ширгэчихсэн байх жишээний. Тэгэхээр гадаргын усыг авчрах, хоёр том говь руу ус татах төслийг дэмжих заалт энэ хуульд байна уу?
Уур амьсгалын өөрчлөлт ерөөсөө л усан дээр л байгаа. Гүний усыг хойч үедээ үлдээе. Гадаргын усыг 2-3%-ийг нь уул уурхайн төслүүд дээрээ хэрэглэе гэдгийг сүүлийн хориод жил ярьж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль гүний усыг хамгаалах, гадаргын усыг ашиглах дээр онцгой заалтууд байх ёстой!