#Тойрог1 мин унших
Дорноговь аймгийн Эрдэнэ суманд ажиллалаа

Говийн бүс
УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Г.Ганбаатар нарын хамт Дорноговь аймгийн Эрдэнэ суманд ажиллаа. Сумын иргэдтэй 2026.04.27-ны өдрийн 18:00 цагт сумын Соёлын төвд уулзалт хийж УИХ-ын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн шинэчлэл, засгийн газрын бодлого, шийдвэрийг танилцуулж, тойрогтоо хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьлаа.


Дорноговь аймгийн Эрдэнэ сум нь Улаанбаатар хотоос 600 км, Сайншанд хотоос 110 км, Замын-Үүд сумаас 130 км зайд оршдог. Эрдэнэ сум нь өмнөд талаараа БНХАУ, бусад хэсгээрээ өөрийн аймгийн Замын-Үүд, Улаанбадрах, Өргөн сумдтай хиллэдэг. Тус суманд байрлах Хилийн цэргийн 0129 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.


Сэтгүүлч Ц.Соёлмаа

