Үйл явдал1 мин унших
Замын-Үүд суманд ажиллалаа

1/ Замын-Үүд сумын боловсрол болон эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагч нартай уулзалт зохион байгуулж, төрөөс баримталж буй бодлого, цаашдын зорилт, орон нутгийн тулгамдсан асуудлуудын талаар санал солилцов.
Энэ үеэр боловсролын болон эрүүл мэндийн салбарт салбарт дэмжлэг үзүүлэн сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор тус сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд болон Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Борхойн Наран өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай суурин болон зөөврийн компьютерүүдийг хүлээлгэн өглөө.
2/ Замын-Үүд суманд шинээр баригдаж буй 960 хүүхдийн хүчин чадалтай 1 дүгээр сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Тус сургууль нь Замын-Үүд сумын хүн амын өсөлт, сургуулийн насны хүүхдийн тооны нэмэгдэлтэй уялдан боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, сурагчдын суралцах орчныг стандартын шаардлагад нийцүүлэх зорилгоор баригдаж байгаа юм. Шинэ сургуулийн барилга ашиглалтад орсноор хичээлийн ачаалал буурч, сурагчид нэг ээлжээр хичээллэх боломж бүрдэх ач холбогдолтой.
Ажлын явцтай танилцах үеэр барилгын гүйцэтгэл, чанар, хугацаанд нь ашиглалтад оруулах асуудалд онцгой анхаарал хандуулж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Мөн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгах шаардлагатайг онцлов.
3/ Мөн, “ЗАМЫН-ҮҮД 2026” сагсан бөмбөгийн лигийн хаалтын үйл ажиллагаанд оролцлоо. Лигийн тэмцээн 2 сарын хугацаанд амжилттай явагдаж, баг тамирчид ур чадвар, авхаалж самбаа, багийн зохион байгуулалтаа бүрэн дайчлан өрсөлдөж, үзэгч олонд сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглолтуудыг толилууллаа.


Сэтгүүлч Ц.Соёлмаа
