Үйл явдал1 мин унших
“Нээлттэй хаалганы өдөр”-өө амжилттай зохион байгууллаа

Говийн бүс
Монгол Улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Тээвэрчдийн баяр”-ын арга хэмжээтэй зэрэгцэн “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ийн хамт олон (2025.10.12) ДУНДГОВЬ аймагт “Нээлттэй хаалганы өдөр”-өө амжилттай зохион байгууллаа.
”Өдөрлөгийн хүрээнд Дундговь аймгийн иргэд, оюутан залууст төмөр замын нээлттэй ажлын байрны талаарх мэдээллийг хүргэж, төмөр замын үйл ажиллагаа, мэргэжлийн онцлогийг сурталчлан таниулах, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хийж гүйцэтгэж буй ажил үүрэг, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон цаашид аймаг, орон нутгаас тэр дундаа говийн бүсээс мэргэжилтэй боловсон хүчнийг хэрхэн бэлтгэхэд анхаарч ажиллаж буй талаар дэлгэрэнгүй танилцуулгыг “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК –аас хүргэж ажиллав.


Энэ үеэр төмөр замын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр Хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр Дундговь аймгийн хүүхэд залуустай уулзаж, улс эх орондоо хэрэгтэй мэргэжлийг эзэмших, дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт өөрийгөө сорьж, ур чадвараа хөгжүүлж, улс орноо хөгжүүлэх, тэр дундаа Зам, тээврийн салбарт эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг сонгон суралцах, сонирхон судлах, урт болон богино хугацааны сургалтад хамрагдаж мэргэжилтэй боловсон хүчин болох, гадаад дотоодод тэтгэлгээр суралцах, говийн бүсэд ажлын байраар хангагдан ажиллаж амьдрах боломжууд зэрэг сэдвээр яриа танилцуулгыг хийж, хүүхэд залуусын сонирхсон асуултад хариулт өглөө.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
