Үйл явдал2 мин унших
Говийн бүсийг хөгжүүлэх шинэ шатны хамтын ажиллагаа эхэллээ

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Хамтын ажиллагааны хүрээнд “Оюу толгой ордыг ашиглах тухай Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дөрөвдүгээр бүлэг, “Байгаль орчин, нийгэм, засаглалын Түншлэлийн гэрээ”-нд тусгасан чиглэлээр Говийн бүсийн хөгжлийг дэмжих тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, бүс нутгийн хөгжилд оруулах “Оюу толгой” компанийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилт тавьж буй юм.
Хамтын ажиллагааны хүрээнд:
Говийн бүс болон орон нутгийн хөгжлийн төвүүдийг хөгжүүлэх ТЭЗҮ, хөгжлийн хөтөлбөр боловсруулах;
Малчдын шинэ төрлийн хоршооны загварыг боловсруулж, туршилтаар хэрэгжүүлэх;
Говийн бүсийн хүн амын ундны болон ахуйн усны чанарын судалгааг үе шаттайгаар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
Говийн бүсийн газрын гадарга доорх усны нөөцийн судалгааг үе шаттайгаар хийхэд хамтран ажиллах;
Иргэд, оролцогч талуудад инновац, технологид суурилсан мэдээлэл, оролцооны системийг нэвтрүүлэх;
Технологи, Big Data, хиймэл оюун ухаанд суурилсан удирдлага, шийдвэр гаргалтыг бэхжүүлэх;
Аймгуудын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, мэдээллийн системийг бий болгох;
Хууль, бодлогын уялдааг хангаж, бүсчилсэн хөгжлийн эрх зүйн орчныг сайжруулах зэрэг ажлуудыг хамран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.