#Тойрог1 мин унших
Өргөн сумын иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүд Дорноговь аймгийн Өргөн сумын иргэдтэй 2026.04.27-ны өдрийн 15:00 цагт сумын Соёлын төвд уулзалт хийлээ.
Өргөн сум нь хойд зүүн талаараа Дорноговь аймгийн Дэлгэрэх сум болон Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум, зүүн урд талаараа Дорноговь аймгийн Эрдэнэ сум болон БНХАУ-тай хиллэдэг. Улаанбаатар хотоос 507 км, Дорноговь аймгийн төвөөс 60 км, Монгол улсын өмнөд хилийн дээс Замын-Үүд сумаас 170 км алс зайд оршдог.


Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит Худаг шохойн чулууны ордыг түшиглэн Монцемент үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. “Монцемент Билдинг Материалс” ХХК нь 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоо 300 гаруй ажилтантай үүнээс 100 гаруй нь Өргөн сумын иргэд ажиллаж байна.


Сэтгүүлч Ц.Соёлмаа

