Үйл явдал1 мин унших

Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн 4 дүгээр үе шатыг эхлүүлэх асуудлаар санал солилцов

Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн 4 дүгээр үе шатыг эхлүүлэх асуудлаар санал солилцов

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой ЖинВон болон бусад холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн 4 дүгээр үе шатыг эхлүүлэх асуудлаар санал солилцов

Уулзалтаар “И Тэ Жүн” эмчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг хадгалан хамгаалах, менежментийг дэмжих, Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн 4 дүгээр үе шатыг эхлүүлэх, тус төслийг хуулийн этгээдээр бүртгэх асуудалд дэмжлэг үзүүлэх, СОР17 хуралд хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир цөлжилтийг бууруулж, ойжуулалтын ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж буйд нь БНСУ-ын Засгийн газарт талархал илэрхийлж, СОР17 хуралд тус улсын Байгаль орчны сайдыг оролцохыг урьсан урилгыг албан ёсоор хүргүүлснээ онцоллоо.

Мөн СОР17 хурлын үеэр Япон, Хятад, Солонгос болон Монголын хооронд жил бүр зохион байгуулагддаг “Шар шороон шуурга” /TEMM DSS/ Ажлын хэсгийн 19 дүгээр уулзалт болон НҮБ-тэй хамтран сайд нарын уулзалтад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төсөл нь Монгол Улсад 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 11.8 сая ам.долларын хөрөнгөөр Өмнөговь, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ зэрэг аймагт  мод үржүүлгийн газар байгуулж, ойжуулалт хийгээд буй. Төслийн дөрөвдүгээр үе шатын сонгон шалгаруулалт 2026 оны намраас зарлахаар төлөвлөж байгаа бөгөөд талууд уг асуудлаар цаашид нягт хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцов

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023