Байр суурь1 мин унших
С.Эрдэнэболд: Та 10 дахь жилдээ УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. Нэг нам тэргүүлсэн өнгөрсөн 10 жил биднийг "гутранги" болгохоос өөр араггүй байлаа!
УИХ-ын чуулганы /2026.06.26/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “УИХ-ын асуулгын цаг” өрнөлөө.
Гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдаас асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Ерөнхий сайд хоёулаа хэдэн логикууд баримтуудыг ярилцъя. Нэгдүгээрт, та гэнэт сонгогдсон Их хурлын гишүүн биш 3 удаа сонгогдож байгаа. 2016 оноос хойш 10 дахь жилдээ Монгол УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. О.Цогтгэрэл даргатай мэтгэлцэхдээ гутранги зүйл яриад байна Бид нар өөдрөг гэж.... Үнэхээр бид нар өөдрөг байхыг хүсэж байгаа.... Гэтэл өнгөрсөн 10 жилд нэг нам тэргүүлсэн, дангаар бүрдүүлсэн ЗГ-ын үйл ажиллагаа гутранги байхаас өөр аргагүй байдалд хүртэл нь ард иргэдийг туйлдуулж байна. Монгол Улсын жирийн иргэнээс "Та хэр аз жаргалтай байна, та өөдрөг байж чадаж байна уу, эдийн засгийн хүртээмжтэй байдалдаа сэтгэл хангалуун байна уу" гээд асуувал ихэнх асар их бухимдалтай ууртай байна. Тийм учраас бодит байдлыг гоёчилж ярих шаардлагагүй.
Хоёрт, хариуцлагаа хувааж үүрнэ гэж. Өнөөдөр ирээдүй цаг дээр олон зүйлийг ярьж болох ч одоо байгаа зүлй дээр шийдэмгий шийдвэр гаргаад явах цаг хугацаа болчихсон, өнгөрчихсөн нийгмийн хүндрэл нь ужгирчихсан байгаад байна. Та сая халамж нүдээ олсонгүй нүдээ олохгүй байна гэх. Тэгвэл яаж зорилтот хэсэгт нь тэр 2,4 их наядыг хүргэх вэ? хүргэнэ гэж хэлэх бол хялбар. Зорилго дэвшүүлэх амархан. Гэхдээ хэмжих нэгж, хугацаа үр дүнгээр явдаг.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
