Үйл явдал2 мин унших

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг явуулав

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг явуулав
Нэр дэвшигч Э.Анар

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны (2026.06.30)-ны өдрийн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг явуулав.

Нээлттэй зар түгээж, иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу оролцогч, ажиглагчдыг бүртгэхэд, сонсголд нийт 16 иргэн оролцохоор нэр ирүүлснийг УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Б.Жавхлан танилцуулсан юм. Тэрбээр, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулахаар санал өргөн мэдүүлсэн гэв.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг явуулав

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нэр дэвшигчээс дэвшүүлсэн гурван зорилтыг нь тодруулж, Монголд гадаадын банк орж ирэх асуудалд  ямар байр суурьтайг асуусан. Нэр дэвшигч Э.Анар, төв банкны хараат бус, бие даасан байдлыг сайжруулах нь тун чухал, иргэдийн хүлээлтэд хүргэхийн тулд ипотекийн эрх зүйн орчныг шинэчлэх, олон эх үүсвэрээс, хөрөнгө оруулалт татах, гадаадын банк ажиллахыг дэмжинэ гэв.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг явуулав

Түүнчлэн ирэх жилийн төсвийг парламентаар хэлэлцэхээс өмнө мөнгөний бодлогоо боловсруулж, хэлэлцэх нь зохистой гэсэн саналыг сонсгол даргалагчаас гаргаж байв.

Нэр дэвшигч Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд шаардлага хангаж буй эсэхээр гурван оролцогч үг хэлэв. Тэд зээлийн мэдээллийн санг шинэчлэх, төрд байгаа өөрийн мэдээллийг төлбөргүй авдаг болох, дэд бүтцээ байгуулахад анхаарах, зээлийн ангиллыг нарийвчлахгүйгээр бүхэлд нь авлагатай адил 30 хоногоор тооцдог байдлыг болиулах асуудлыг хөндсөн юм. Сонсголын үеэр 60 гаруй мянган иргэнийг хохироосон койнтой холбоотой кэйсээр Монголбанканд гомдол гаргасан тухай иргэн мэдээлэв.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг явуулав

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009