Байр суурь1 мин унших
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Онтрэгийн хэлэлцээр түүхэн дэх гурав дахь том хэлэлцээр болно!
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2026.07.02/-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.
Дамдинням сайдтай яалт ч үгүй мэргэжлийн сайдын хувьд яг даацтай үгээ зөв хэлж байна. Тантай 100% санал нэг байна. Д.Үүрийнтуяа гишүүн ээ та Хянан шалгах түр хорооны 3 өдрийн сонсголыг сонсоогүй, ойлгоогүй байна. 102 дугаар тогтоол батлагдаж байхад эсрэг дарсан хүмүүсийн нэг нь та шүү. Үүнийгээ тайлбарлаарай. Өнөөдөр Онтрыг тойроод ярьж байгаад маш их баяртай байна. 2024:12 сард Ванкуверийн арбитрын шүүх дээр шийдвэр гараад, ОТ руу бид нарын өнөөдөр яриад байгаа онтарын лиценз шилжиж байсан юм.
Монголын татварын албан дээр бодолт яваад, ер нь сар хоцорчихсон байсан бол энэ 2 лиценз аль түрүүн шилжчихсэн байх байсан. Энэ үед Хянан шалгах түр хорооны хэдэн гишүүд чинь дуугарч байгаад түр хороо байгуулан, УИХ бүгдээрээ дэмжээд сонсгол хийж, 120 дугаар тогтоолыг баталсан.

Монгол Улс 3 дахь том гэрээ нь Онтре дээр хийгдэнэ гэж Г.Дамдинням сайдын хэлж байгаа. ОТ-н хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй юм байна гэдэг сонсголоор дуу нэгтэй, Монголчууд нэг талдаа гарчихсан.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


