Үйл явдал2 мин унших

Б.Жаргалан: ОТ-н хэлэлцээрийн талаарх ЗГ-ын мэдээлэл болон Рино Тинто талын мэдээлэл хооронд маш их зөрүү байна!

Б.Жаргалан: ОТ-н хэлэлцээрийн талаарх ЗГ-ын мэдээлэл болон Рино Тинто талын мэдээлэл хооронд маш их зөрүү байна!
УИХ-ын гишүүн Б.Жаргалан

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хэлэлцээр амжилттай болсон талаар мэдээлээд удаагүй.

Тэгвэл өнөөдөр /2026.07.03/ үүнтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар ОТ хэлэлцээрээр зээлийг хүүг буулгах, энэ ондоо багтаан ноогдол ашиг авна гэдэг асуудлыг ярьсан. Гэтэл хөрөнгө оруулагч Рио Тинто тал өөрийн веб сайтдаа хэвлэлийн мэдээ нийтэлсэн байна. Үүнд ямар ч тоо баримт дурдагдаагүй байна. Зээлийн хүүг тэдэн функтээр буулгалаа гэсэн манай улсын ЗГ-ын яриад байгаа зүйлс огтхон ч дурдагдаагүй байна. Тэр дундаа энэ жилдээ багтаан ноогдол ашиг олгох талаарх мэдээлэл огт алга.

Харин юу дурдагдсан байгаа вэ гэхээр Онтрэ компанийн эзэмшиж байгаа лицензийн асуудлаар бид тодорхой ойлголцолд хүрээд энэ төслийг урагшлуулахаар болсон гэдэг маш ноцтой мэдэгдэл хийсэн байна. 

Тэгэхээр өнгөрсөн онд УИХ-аас Хянан шалгах түр хороо гарч ажиллаад УИХ-аас 120 дугаар тогтоолыг баталсан. Үүний 1.1 дэх заалтад Онтрэ компанийн эзэмшиж байгаа лиценз ОТ-н хөрөнгө оруулалтын гэрээнд огт хамаарахгүй ээ. Тиймээс ЗГ-т ОНТРЭ компанийн эзэмшиж байгаа лицензийн асуудлаар тусдаа арга хэмжээ авах ёстой гэдэг маш тодорхой чиглэл өгсөн. Рио Тинто компанийн веб сайт дээрээ тавьсан энэ мэдээлэл ОНТРЭ дээр бид нар ахиц дэвшил гаргалаа гэдэг агуулга нь маш ноцтой. Тэгэхээр мэдээж ОТ хэлэлцээрээр ахиц дэвшил гарч байгааг Монголын ард түмэн маш сайшаалтайгаар баярлан хүлээж авсан. Харамсалтай нь нөгөө талын мэдээлэлтэй маш их зөрүүтэй байна.  Үүнийг нягтлах ёстой. Цаашид хэрхэх талаар бид ямар ч мэдээлэлгүй байна.  Иймд та бүхэн сонор сэрэмжтэй байж, бичиг цааснуудыг нь нягтлан ЗГ-аас бас тодорхой зүйлс дээр мэдээлэл авах ёстой шүү гэдгийг хэлье!” гэв.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

ОюутолгойХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2012
  3. 2010
  4. 2009