Үйл явдал1 мин унших
Төрийн албаны өдрийн мэнд хүргэе ээ!

“Төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан төрдөө үнэнчээр зүтгэхээ тангараглаж, төрийн нэрийн өмнөөс иргэддээ шударга, хариуцлагатай, ёс зүйтэйгээр үйлчилж буй нийт төрийн албан хаагч Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн, эх орон, ард түмнийхээ төлөө оюун ухаан, мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж буй Та бүхний хөдөлмөрийг өндрөөр үнэлж байна.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд нь өндөр амжилт, бүтээлч бүхнийг хүсэн ерөөе.
Төр түвшин, түмэн олон амгалан байг.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
