Үйл явдал1 мин унших

Булган уулын энгэр бэлд орших “Сандуй хувилгааны дуган” нь Заяын гэгээний хийдийн цогцолборт багтдаг, соёлын биет өвд бүртгэлтэй түүхэн дурсгалт уран барилгын хосгүй үнэт өв билээ

Булган уулын энгэр бэлд орших “Сандуй хувилгааны дуган” нь Заяын гэгээний хийдийн цогцолборт багтдаг, соёлын биет өвд бүртгэлтэй түүхэн дурсгалт уран барилгын хосгүй үнэт өв билээ

Булган уулын энгэр бэлд орших “Сандуй хувилгааны дуган” нь Заяын гэгээний хийдийн цогцолборт багтдаг, соёлын биет өвд бүртгэлтэй түүхэн дурсгалт уран барилгын хосгүй үнэт өв билээ. Анхдугаар Зая бандида Лувсанпринлэй 1679 онд шашныг дэлгэрүүлэхээр суурийг нь тавьж байсан алдарт Заяын хүрээний сүм дугануудаас 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн хар шуургыг туулан, ганцхан зууны тэртээ буюу 1863 онд боссон энэхүү дуган л нуралгүй үлдэж хоцорсон түүхтэй. Он цагийн уртад хуучирч муудан элэгдсэн хэдий ч өөрийн гэсэн өнгө төрх, гэгээ гэрлээ гээгээгүй энэхүү дуганд өдгөө шашин номын хурлын үйл ажиллагаа эргэн сэргэж, соёлын үнэт өв болон хадгалагдаж байна. Эртний уламжлалт хөх тоосгоор босгосон энэхүү түүхэн орд өргөөг ирээдүй хойчдоо бүрэн бүтэн өвлүүлэн үлдээхийн тулд сэргээн засварлаж, хайрлан хамгаалах бодит ажлууд хийгдэж эхлээд байна.

Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2010