Онцлох мэдээ2 мин унших

2026 оныг Боловсролыг дэмжих жил болгох санаачилгыг дэвшүүлж, салбарын хөрөнгө оруулалтыг их наядын босго давахад хувь нэмрээ орууллаа

2026 оныг Боловсролыг дэмжих жил болгох санаачилгыг дэвшүүлж, салбарын хөрөнгө оруулалтыг их наядын босго давахад хувь нэмрээ орууллаа
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах

Монгол Улсын ес дэх удаагийн парламентын 2026 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө.

Энэ удаагийн чуулганаар анхдагч хууль 18, шинэчилсэн найруулга 2, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай 7,  хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, УИХ-ын тогтоол 58-ыг хэлэлцэн баталжээ.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “Боловсролыг дэмжих жил 2026”-г санаачлан зарлуулж, боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт их наядын босго давахад хувь нэмрээ оруулсандаа бахархалтай байна. Мөн МАН-ын Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороог ахалж, “Боловсролыг дэмжих лобби бүлэг”-ийг УИХ-ын 26 гишүүнтэйгээр хамтран байгууллаа.

2026 оныг Боловсролыг дэмжих жил болгох санаачилгыг дэвшүүлж, салбарын хөрөнгө оруулалтыг их наядын босго давахад хувь нэмрээ орууллаа

Түүнчлэн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 2 ажлын хэсгийг ахалж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, багшийн үнэлэмжийг дээшлүүлэх ажлыг санаачлан гишүүдтэйгээ хамтран ажиллаж байна.

Мөн хууль санаачлагын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн компаны тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хууль, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн ажлын тухай, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, эмнэлэгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиудыг хамтран өргөн барилаа.

2026 оныг Боловсролыг дэмжих жил болгох санаачилгыг дэвшүүлж, салбарын хөрөнгө оруулалтыг их наядын босго давахад хувь нэмрээ орууллаа

Ирэх намрын чуулганаар Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх боловсрол болон бага, дунд боловсролын хууль, Багшийн хөгжлийг  дэмжих зэрэг хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд дагалдах хууль, дүрэм журмыг боловсруулах хэрэгцээ зүй ёсоор урган гарч байна.

Эдгээр хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулахдаа сургуулийн хүртээмж, багшийн хомсдол, сургалтын чанарыг дээшлүүлэх, сургуулийн бие даасан байдлыг сайжруулах, үндэсний цөм хөтөлбөрийг баталгаажуулахаар ажиллана гэдгээ Ж.Галбадрах гишүүн тодотгов.

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009