Үйл явдал1 мин унших
Хархоринчууд маань Эрдэнэзуугийнхаа ойд сайхан наадлаа

Эрдэнэ зуу хийдийн 440 жилийн ойн "Соёмбо" баяр наадамд зорин очиж орон хийдээ авч явж буй лам хуврагууд, шинэ цагийн түүхийг бүтээж яваа музейн удирдлага, ирэх жил 380 жилийн түүхэн ойгоо тэмдэглэх Шанхын баруун хүрээний хамба, шавь тэргүүтэнтэй золголоо.


Ойн хүрээнд өөрийн зүгээс лам хуврагууддаа зориулан хийх соёлын аялал жуулчлал санаачлан зохион байгуулахыг талархалтайгаар хүлээн авсанд баяртай байна. Өргөн олон Хархоринчууд маань Эрдэнэзуугийнхаа ойд сайхан наадлаа. Удахгүй болох сумын 70 жилийн ойн бэлтгэл жигдэрч буй нь анзаарагдаж, орхоны хөндийд нижгэр наадам аусуй нь мэдрэгдэж байна. Сайхан нааднаа
Сэтгүүлч Ц.Соёлмаа

