Үйл явдал1 мин унших

“Ухаа заг” төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо

“Ухаа заг” төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо
Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжиж буй заган ойжуулалтын “Ухаа заг” төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Оюу толгой” компанийн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төсөл нь 300 га талбайд заган ой байгуулж, говийн эмзэг экосистемийг хамгаалах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд бодит хувь нэмэр оруулах чухал санаачилга болж байна.
Заг бол говь, цөлийн байгалийн тэнцвэрийг хадгалахад онцгой ач холбогдолтой уугуул мод бөгөөд элсний нүүдлийг сааруулж, хөрсний үржил шим, чийгийг хамгаалан, биологийн олон янз байдлыг дэмждэг. Ийм учраас энэхүү ажил нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын хариуцлага, ирээдүй хойч үедээ үлдээх үнэт өв болох учиртай.
“Ухаа заг” төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо
“Ухаа заг” төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо
Байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр төр, хувийн хэвшил, олон улсын түншүүдийн хамтын ажиллагаа ийнхүү бодит үр дүнд хүрч буйд баяртай байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж буй нийт хамт олон, түнш байгууллагууддаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2010