Үйл явдал1 мин унших

СХД-ийн нийгмийн даатгалын газар болон хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажиллалаа

СХД-ийн нийгмийн даатгалын газар болон хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажиллалаа

ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, НДЕГ-ын дарга Б.Батжаргал, ТЗУГ-ын дарга Б.Идэр, СХД-ийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр нарын хамт Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчидтай уулзлаа.

Салбар байгууллагуудын хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцаж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсов.

Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд 2027 оноос хэрэгжих тэтгэврийн шинэ зохицуулалт, шинээр бизнес эрхлэгчид болон шимтгэл төлөгчдөд бий болох боломж, эрх зүйн өөрчлөлтийн талаар товч танилцуулж, хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах чиглэл өглөө.

СХД-ийн нийгмийн даатгалын газар болон хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажиллалаа
СХД-ийн нийгмийн даатгалын газар болон хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажиллалаа
СХД-ийн нийгмийн даатгалын газар болон хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажиллалаа

Сонгинохайрхан дүүргийн 36 мянган тэтгэвэр авагч, 74 мянган даатгуулагч, 4 мянга гаруй аж ахуйн нэгжид хуулийн шинэчлэлийг ойлгомжтой, шуурхай, чирэгдэлгүй хүргэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүн ам, Нийгмийн хамгаалал, ХөдөлмөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009