Үйл явдал1 мин унших

Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч, уулзав

Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч, уулзав

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан өнөөдөр буюу 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч, уулзав. Уулзалтын эхэнд Сайд Ж.Алдаржавхлан Япон Улсаас Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдсээр байгааг онцолж, талууд хоёр орны хооронд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Игавахара Масарү энэ сард зохион байгуулагдсан НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО)-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэж, ирэх онд тохиож буй Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд соёлын арга хэмжээ хамтран зохион байгуулах чиглэлээр санал солилцов.

Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч, уулзав

Талууд уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааны гол үндэс бол “Хүн” болохыг онцлон тэмдэглэж, залуучуудын хөгжил, чадавхыг дэмжих, хоёр оронд харилцан үзэсгэлэн, соёлын өдрүүд зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо.

Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч, уулзав

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009