#Тойрог1 мин унших
Ойн зурвас байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байна

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн Буйр нуурын зүүн урд эргийн зарим хэсэгт элсний нүүдлээс хамгаалах зорилгоор хэрэгжүүлж буй Ойн зурвас байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байна.
Тэрбээр Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Олон Улсын төслийн байгууллагатай хамтран эхлүүлсэн тус төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Халхгол суман дахь сум дундын Ойн ангийн хамт олонд талархал илэрхийллээ.


