Үйл явдал1 мин унших
"Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая" COP-17 тун удахгүй...

Монгол Улс 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулна.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа нь энэхүү асуудлыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаанд суурилсан шийдэл, газрын тогтвортой менежмент, экосистемийн нөхөн сэргээлтийн ач холбогдлыг улам тодотгож байна.
COP17 нь дэлхийн улс орнуудыг нэгтгэн, "Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая" уриан дор газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээх чухал индэр болох юм.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


