Үйл явдал2 мин унших

Өнөөдөр Ган, цөлжилтийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна

Өнөөдөр Ган, цөлжилтийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна

Энэ өдрийг дэлхий нийтээрээ "Бэлчээр-хээр: үнэлье, хүндэлье, сэргээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, гангийн эрсдэл нь хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй хамгийн ноцтой сорилтуудын нэг болоод байна.

Энэ нь зөвхөн байгаль орчны асуудал биш. Харин хүнсний аюулгүй байдал, усны нөөц, малчдын амьжиргаа, орон нутгийн хөгжил, эдийн засгийн тогтвортой өсөлт, ирээдүй хойч үеийн сайн сайхан амьдралтай шууд холбоотой асуудал юм.

Монгол Улсын хувьд бэлчээр, газар нутаг бол амьдралын үндэс, соёлын өв, эдийн засгийн тулгуур билээ.

Иймд газрын нөөцөө хамгаалах, доройтсон газрыг нөхөн сэргээх, ус, хөрс, бэлчээрээ зүй зохистой ашиглах, байгальд ээлтэй хөгжлийн загварыг төлөвшүүлэх нь төр, хувийн хэвшил, иргэн бүрийн хамтын хариуцлага юм.

Ирэх 8 сард Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал буюу COP17-ыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү хурал нь цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг дэлхийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, газар нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын тэсвэрлэх чадвар, ногоон санхүүжилт, орон нутгийн оролцоонд суурилсан бодит шийдлийг урагшлуулах чухал боломж юм.

Энэ үйл явдал Монгол хүн бүрийн бахархал болоосой гэж хүсэж байна.

Бид газар нутгаа хамгаалж, нөхөн сэргээх замаар хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлж, малчид, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжиж, ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй, тэсвэртэй орчныг өвлүүлэн үлдээх учиртай. Эх дэлхийгээ сэргээе. Итгэл найдвараа бадраая.

ЦөлжилтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2018
  3. 2017
  4. 2015
  5. 2014
  6. 2012
  7. 2010