Үйл явдал1 мин унших
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээ парламентаар батлууллаа

Морь жилийн, морь сарын, морь өдрөөр 2 парламент, 3-н засгийн газар дамжсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээ парламентаар батлууллаа.
CОР-17 бага хурлын өмнө манай улс Уур амьсгалын өөрчлөлтийн хуультай болж байгаа нь чухал юм.
Хуулийн төслийг эцэслэн батлуулах хүртэл хугацаанд дэмжлэг үзүүлж ирсэн УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Э.Болормаа гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Сайнзориг, С.Одонтуяа, С.Ганбаатар, Батсүмбэрэл, Наранбаяр, Б.Батбаатар, Ч.Ундрам, С.Эрдэнэбат гишүүд болон бусад гишүүн, дэд ажлын хэсэг, Байнгын хорооны ажлын албаныханд гар нийлж ажилласанд талархал илэрхийлье.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

