Үйл явдал1 мин унших

Ойн газрын үйл ажиллагаа, бодлого арга хэмжээтэй танилцлаа

Ойн газрын үйл ажиллагаа, бодлого арга хэмжээтэй танилцлаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын референт О.Билгүүтэй нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээтэй танилцлаа.

Уулзалтын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын удирдлага болон албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, ойн нөхөн сэргээлт, ойжуулалт, үрийн нөөц бүрдүүлэлт, мод үржүүлгийн үйл ажиллагаа, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил, ойн нөөцийн хамгаалал, салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон олон улсын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн Монгол орны ойн экосистемийг хамгаалах, доройтсон ойг сэргээн сайжруулах, ойн салбарын шинжлэх ухаан, инноваци, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, цаашид бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

ЦөлжилтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2018
  3. 2017
  4. 2015
  5. 2014
  6. 2012
  7. 2010