Үйл явдал1 мин унших

Албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр “Өнө мөнхийн Монгол” (Eternal Mongolia) хөтөлбөрийн Дэ Нэйче Консерванси (TNC) олон улсын байгууллагын Байгаль хамгааллын захирал Жеффри Париш болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

“Өнө мөнхийн Монгол” санаачилга нь дэлхийн байгаль хамгааллын тэргүүлэх байгууллагуудын нэг болох The Nature Conservancy (TNC)-ийн дэмжлэгтэйгээр Монголын Байгалийн Өв Сан байгууллагатай хамтран Монгол Улсад хэрэгжүүлж байна.

Албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын байгалийн нөөц баялгийг хамгаалах, экосистемийн тогтвортой байдлыг хангах, байгаль хамгааллын салбарын урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн жнэхүү хөтөлбөр нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжихээрээ онцлогтой юм.

Монгол Улс байгалийн өвөрмөц тогтоц, биологийн олон янз байдлаа хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийг бий болгоход тус хөтөлбөр чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Тиймээс уг санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны зүгээс бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлье.

ЦөлжилтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2018
  3. 2017
  4. 2015
  5. 2014
  6. 2012
  7. 2010