Үйл явдал1 мин унших

П.Батчимэг: Cop17 бол манай улсын нүүр царайг дэлхийд харуулах том үйл явц

П.Батчимэг: Cop17 бол манай улсын нүүр царайг дэлхийд харуулах том үйл явц
НҮБ-ийн Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал буюу COP-17 албан ёсоор эхэллээ.
УИХ-ын гишүүн П.Батчимэг уг үйл явдлын талаарх өөрийн байр сууриа илэрхийлж байна.
"Үр дүн, ач холбогдол өндөр болох энэ арга хэмжээ өнгөлөг, бүтээн байгуулалт чамгүй сайн хийгдсэн байна лээ.
Үлдэх хөрөнгө оруулалт Нийслэл хотод алс хэтдээ олон олон арга хэмжээ зохион байгуулагдах нь ойлгомжтой.
Нийслэлийн удирдлагууд анхаарч ажиллаж, хадгалж үлдэх л үлдлээ дээ..
Зам талбай, павильон, цэцэрлэгжүүлэлт, өнгө зүс бүгд том хөрөнгө оруулалт, олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл орсон нь сайшаалтай.
Говь, хээр, талын малчин иргэдийн бодол санааг эртнээс бэлтгэл болгон сонсож, говь, хээр, тал нутгаар явж цөлжилт, бэлчээрийн доройтлыг газар дээр нь судалж, судалгаа шинжилгээ хийдэг мэргэжлийн олон арван судлаачид, эрдэмтэд, жирийн малчдын саналыг тусгаж ажилласан гэдэгт итгэнэм.
Монголын асуудал дэлхийн асуудал болохоор энэ олон орны төлөөлөгчид, судлаачид ирсэн нь манай улсын нүүр царайг дэлхийд харуулах том үйл явц боллоо гэж харах ярих хүмүүс их байлаа" гэв.
П.Батчимэг: Cop17 бол манай улсын нүүр царайг дэлхийд харуулах том үйл явц
П.Батчимэг: Cop17 бол манай улсын нүүр царайг дэлхийд харуулах том үйл явц

СОР 17Холбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2010