Үйл явдал1 мин унших

Амлалтаас үйл хэрэгт-СОР-17 Улаанбаатар

Амлалтаас үйл хэрэгт-СОР-17 Улаанбаатар

Өчигдөр /2026.08.25/ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд дэлхийн 24 орны 25 Парламентын гишүүдтэй хамтран “Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форум амжилттай зохион байгуулагдлаа.

Уг форумын үйл ажиллагааг нээж Улсын Их Хурлын дарга. С. Бямбацогт үг хэлэв.

Монгол Улс “ Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулж, бэлчээр, ус, хөрсний доройтлын эсрэг үндэсний санаачилгыг дэвшүүллээ.

Амлалтаас үйл хэрэгт-СОР-17 Улаанбаатар

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

Дэлхийн улс орнууд 1.2 тэрбум га газрыг нөхөн сэргээх амлалт авсан ч өнөөдрийн байдлаар ердөө 20 хувьд нь хүрээд байна.

Энэ нь тунхаг, амлалтаас илүү бодит хэрэгжилт, хариуцлагатай манлайлал шаардлагатайг харуулж байна.

Парламентын баталсан хууль, төсөв, бодлого бүр байгаль орчныг хамгаалах бодит үр дүнд чиглэх ёстой. Форумын зөвлөмжийг ажил хэрэг болгож, амилуулж ажиллах нь Парламентын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болох нь уг форумын явцаас тодорхой харагдлаа.

Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлт сорилтыг даван туулахад ажиглагчын байр сууринаас бус, бодит шийдэл гарган хэрэгжүүлэгч орон болохын төлөө ажиллах боломж нээгдлээ.

СОР 17Холбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2010