Үйл явдал1 мин унших
Монгол Улс 2028 оныг дуустал Цөлжилттэй тэмцэх тухай конвенцыг даргална
Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид Сop17 талуудын бага хурлын танхимд уулзлаа.
СОР17 Талуудын бага хурлын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалт, Монгол Улсын дэвшүүлж буй бодлого, хурлаас хүлээж буй үр дүнгийн талаар танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Уулзалтын үеэр байгаль орчны салбарын өнөөгийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, Сор17 Талуудын баг хурлын үр дүнг Монгол Улсын урт хугацааны хөгжил, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх бодлого, үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах талаар санал солилцлоо.
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулснаар бодлогын санаачилгаа танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжтой болох юм. Мөн энэ оны наймдугаар сараас 2028 оныг дуустал тус конвенцыг даргалж бодлого, хөрөнгө оруулалт, түншлэлийг хөгжүүлэн хэрэгжүүлэх, манлайлах боломж бүрдэнэ.


