#Коммент2 мин унших

С.Одонтуяа: Байгаль орчноо хамгаалахад зөвхөн мөнгө зарцуулах бус, байгальд ээлтэйгээр ашиг олж болох эдийн засгийг хөгжүүлэх нь чухал

С.Одонтуяа: Байгаль орчноо хамгаалахад зөвхөн мөнгө зарцуулах бус, байгальд ээлтэйгээр ашиг олж болох эдийн засгийг хөгжүүлэх нь чухал
УИХ-ын гишүүн С.Одонтуяа

Өнөөдөр COP17 бол Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын уулзалт 3 дахь өдрөө үргэлжилж байна.

(UNCCD)-ийн нэрийн дор, НҮБ-ын стандартаар, хоёр жил тутамд зохион байгуулагддаг дэлхийн хэмжээний арга хэмжээ юм. COP17 гэдэг нь "Оролцогч талуудын 17-р бага хурал" гэсэн утгатай. Уг хурлаас гарсан баримт бичиг нь цөлжилтийн эсрэг ирэх хоёр жилийн замын зураглал болдог.

Өөрөөр хэлбэл талууд хурлаас гарсан зөвлөмж, бодлогын баримт бичгүүдийн дагуу дотоодын бодлогоо тодорхойлох бөгөөд НҮБ-ын байгууллагууд санхүү, арга зүйгээр тусалдаг байна.

2022 онд Кот-д'Ивуар улсад болсон COP15 хурлын үеэр Монгол Улс албан ёсоор санал дэвшүүлж, оролцогч улсууд 100% дэмжсэнээр COP17-г Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Түүх сөхвөл,

1992 онд Бразилын Рио-де-Жанейро хотод болсон НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн бага хурлын үеэр гишүүн орнууд байгаль орчны гурван том гэрээг байгуулжээ. Үүнд:

  • Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (UNFCCC)
  • Биологийн олон янз байдлын тухай конвенц (CBD)
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD).

Эдгээр хамтын хэлэлцээр нь хоорондоо салшгүй холбоотой. Уур амьсгал өөрчлөгдөж, дулаарвал цөлжилт хурдасна. Цөлжилт явагдаж газар доройтвол тэнд амьдардаг амьтан, ургамал устаж биологийн олон янз байдал үгүй болно.

Биологийн олон янз байдал багасвал нүүрсхүчлийн хийг шингээх чадвар муудаж, уур амьсгалын өөрчлөлт улам даамжирна. Иймд улс орнууд эдгээр асуудлыг тус тусад нь биш, нэгдмэл байдлаар шийдэхийг зорьдог.

Бид 195 орны зочид төлөөлөгчид, бодлого тодорхойлогчдыг Улаанбаатар хотод хүлээн авч, үндэсний хэмжээнд болон олон улсын түвшинд бэлчээрийн менежмент, цөлжилт, усны хомсдолтой тэмцэх зорилгоор 1.0–1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, санхүүжилт татах өндөр хүлээлттэйгээр бэлтгэл ажлыг ханган өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж байна.

С.Одонтуяа: Байгаль орчноо хамгаалахад зөвхөн мөнгө зарцуулах бус, байгальд ээлтэйгээр ашиг олж болох эдийн засгийг хөгжүүлэх нь чухал

БОУА-ын сайд асан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа хурлын үеэр “Байгаль орчноо хамгаалахад зөвхөн мөнгөх зарцуулах бус, байгальд ээлтэйгээр ашиг олж болох эдийн засгийг хөгжүүлэх нь чухал” болохыг онцоллоо.

“Бид сэтгэхүйн шинэ шатанд гарах болсон гэж үзэж байна. Учир нь олон мянган жилийн турш үргэлж модтой, устай, байгальтай, хэзээ ч цөлжихгүй юм шиг МАА, амьдралаа авч явж ирсэн. Гэтэл өнөөдөр усгүй болоход ойрхон байна, газар нутгийн 70 гаруй хувь цөлжилтөд нэрвэгдчихлээ. Иймд бидэнд өөр менежмент хийх цаг болсныг ойлгох хэрэгтэй байна. Малчид, тариаланчид, АА эрхлэгчид, ард иргэд бүгд. Энэ арга хэмжээг манай улс зохион байгуулснаар сэтгэхүйн түвшинд чухал өөрчлөлт хийхэд маш том эргэлтийн цэг байх ёстой юм. Байгаль орчноо хамгаалахад зөвхөн мөнгөх зарцуулах бус, байгальд ээлтэйгээр ашиг олж болох эдийн засгийг хөгжүүлэх нь чухал гэдгийг сэрэх явдал юм.”

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

СОР 17Холбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2010