Үйл явдал1 мин унших
Монголын ногоон санхүүгийн корпорацийн үйл ажиллагааг эхлүүллээ

СОР 17
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Талуудын 17 дугаар бага хурлын тусгай арга хэмжээ болох “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-ын хүрээнд өнөөдөр Монголын ногоон санхүүгийн корпораци (МНСК)-ийн үйл ажиллагааг албан ёсоор нээлээ.
Монголын ногоон санхүүгийн корпораци нь ногоон барилгын стандартын дагуу баригдах амины орон сууцны ипотекийн зээл болон байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.