Үйл явдал1 мин унших
Санхүүгийн салбарын байгууллагууд мод тарилаа

Санхүүгийн зохицуулах хороо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Тэрбум мод тарих үндэсний өдөр” салбарын байгууллагуудынхаа хамтаар 8124 ширхэг мод тарилаа.
Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооноос гадна “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн холбоо, Монголын биржүүдийн нэгдсэн холбоо болон түүний гишүүн байгууллагууд бусад аж ахуйн нэгжтэй хамтран оролцож, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” -д мод тарив.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


