Үйл явдал1 мин унших
"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" Киргиз улсад нээлтээ хийлээ

Дэлхийн нүүдэлчдийн хамгийн том спортын наадам “Хүчээрээ нэгдэж, сэтгэлээрээ нэгдэнэ” уриатайгаар Бишкек хотноо сүр дуулиантай эхэллээ. Дэлхийн 113 орны 3,500 гаруй төлөөлөгч, тамирчид уламжлалт спортын 43 төрөлд хурд хүчээ сорьж байна.

Монгол Улсын баг тамирчид:
Манай улсаас спортын 27 төрөлд нийт 135 төлөөлөгч оролцож байна. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нар оролцсон бөгөөд Монголын багийн тугийг Улсын заан Д.Анар заллаа.
Энэ жилийн онцлог:
Монголын үндэсний бөх албан ёсоор тэмцээний хөтөлбөрт багтсан бөгөөд манай төлөөлөл барилдааны зохион байгуулалтад оролцож, өв соёлоо дэлхийд таниулж байна.
Манай шилдэг тамирчид уламжлалт бөхийн олон төрлүүд, морин уралдаан, сур харваа, ав хомрого (бүргэд, тайга нохойн ан), тогуз коргоол зэрэг оюун ухаан, хурд хүч шаардсан төрлүүдэд эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Мөн соёлын хөтөлбөрийн хүрээнд нүүдэлчин ахуй, өв соёл, урлагаа дэлхий нийтэд сурталчлан таниулах болно.

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
