Үйл явдал1 мин унших

Н.Учрал: Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх өөрчлөлт орлоо

Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” групп Оюутолгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд 17 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулж, Монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх хэлэлцээг эцэслэн тохиролцжээ. Мөн төслийн ногдол ашгийг 2027 оноос хуваарилахаар болсон байна.

Ерөнхий сайд Н.Учрал цахим хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ, гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Оюутолгойн төслийн зардлыг бууруулахаар тохиролцсоныг онцолжээ. Тодруулбал, менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилгаснаар найм орчим их наяд төгрөг, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 орчим их наяд төгрөг, нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулах боломж бүрджээ.

Эх сурвалж:

МҮОНТВ

ОюутолгойХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2012
  3. 2010
  4. 2009