#Коммент1 мин унших

Д.Цогтбаатар: Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 100 сурагчийн дундаас шилдэг нь Австралид суралцах эрх авна

Д.Цогтбаатар: Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 100 сурагчийн дундаас шилдэг нь Австралид суралцах эрх авна

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын санаачилгаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ахлах ангийн 100 сурагчийн дунд англи хэлний олимпиад зохион байгуулж байна.

Олимпиадад шалгарсан сурагч Австралийн нэр хүндтэй “Macquarie” их сургуульд 20 хувийн тэтгэлгээр суралцах боломжтой болох юм.

Энэхүү олимпиад нь ахлах ангийн сурагчдын англи хэлний мэдлэг, чадварыг сорихын зэрэгцээ гадаадад суралцах хүсэл мөрөөдөлд нь нэг алхам ойртуулах, англи хэл сурах эрмэлзэлтэй хүүхдүүдэд урам зориг өгөх зорилготой аж.

Ийнхүү сурагчдад зөвхөн мэдлэг, чадвараа сорих боломж олгохоос гадна олон улсын түвшинд боловсрол эзэмших бодит боломжийг нээж өгч буйгаараа онцлог юм. Энэхүү English Olympiad 2026 нь 3 үе шаттай явагдана. Шийдвэрлэх шатанд шалгарсан 10 сурагч 25 дугаар телевизээр цацагдах уралдаант нэвтрүүлэгт оролцож, ялагч сурагч нь “Мacquarie” их сургуульд танилцах аялал хийхийн зэрэгцээ тус сургуулийн сургалтын төлбөрийн 20%-тэй тэнцэх тэтгэлгийн эзэн болно.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009